Уналтанд ороод байснаа бодвол Монгол улсад брэнд ихээрч төрч байгааг анзаарч л байгаа байх. Яг одоохондоо брэнд гэж хэлэх цаг нь биш үгүйг мэдэхгүй байгаач тодорхой хугацааны дараа шалгагдаад нийтийн таашаалд нийцээд тогтмол хэрэглээнд нэвтрээд ирэхээр яг брэнд нь болох л байх.
Жишээлбэл УРБАН жийнс байна. Би яагаад ч юм өмсөж үзмээр санагдаад 2014 оны 1 сард анх авч билээ. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа Англид ирээд 2 сарын сүүлээр нүсэр угаалга хийвээ. Угаалгын машинаас аваад л сүрхий сэгсэрдэг хүн болоод дориухан сэгсэртэл өгзөг хавиараа зад урагдаж билээ.
Аа бас их дэлгүүр болон бусад томоохон дэлгүүрүүдээр Монгол сүвинерийн тасагт та нөхөд харж л байсан байх элдэв хээ угалз баатрын зурагтай футьболк зарагддаг. Яг монголд үйлдвэрлэсэн үү үгүйг мэдэхгүй юм. Гэхдээ л 2-г авч байсан юм. Хэрэглээний явцад улам агшаад бөөсдөөд тэгээл өмсхийн эцэсгүй болсон.
Хамгийн хөгийн бас нэг юм байна. Оллоо, Могул гээд зурагт Монголдоо угсарч байгааг та нар мэдэж л байгаа. Анх л худалдаанд гарч эхэлсэн тэр үед гэртээ үндэсний үйлдвэрээ дэмжиж байнаа хө гээд л авч байсан юм. Яг авч байх үед аав маань ёртой юмшиг дуу нь сонсдохгүй дүрс нь мэдэгдэхгүй юм байх вий дээ хэрэг байна уу хүү минь гэж ирээд л санаа алдаж билээ. Би ч зөрүүдийг хэлэх үү авнаа яадын зүгээр л байж таараа гээл авсан. Тэр цагаас хойш манай гэрийнхэн дүлийрцэн үү эсвэл тэр зурагтны дуу нь угаасаа асуудалтай юу мэдэхгүй юу ч сонсдохгүй. Одоо муу ижий аав хоёр маань бас л айн юүгсэн бэ гээд л сууж байгаа нээрээ шүү.
Ингээд л бодхоор бидний хийсэн юм асуудалтай л байна. Гэхдээ юу гээч тэгээд бид авахгүй бол өөр хэн авах юм бэ? Бид л үндэсний гэсэн зүйлдээ мөнгө зарж тэднийг бүтээгдэхүүнээ улам сайжруулах нөхцлийг бүрдүүлэхгүй бол өөр хэн тэдэнд боломж олгох юм бэ?
Яг АПУ, Спирт бал бурам, ЖЭМ этрийг дэмжиж хэдэн үеэрээ ууж өгч хөл дээр нь босгосон шиг.
Би хашрахгүй авсаар л байгаа, сая энд ирэхдээ өнөө футьболкноосоо бас л авсан, Урбан жийнсийг бас л авсан, тэр дуу нь сонсдохгүй зурагтаа манайх хэрэглэсээр л байгаа, өөр монголд үйлдвэрлэсэн ямар нэгэн юмийг би цаашдаа ч хашрахгүй авна, авах ч болно. Ингэж л одоохондоо Монголдоо хөрөнгө оруулалт хийелдээ. Нэмж хэлэхэд тэр жийнс 29.900 гээд их хямдхан байдышдээ.
Ш.Алтангадас
Англи улс, Лондон хот.
2015.01.21