Цонхны цаана шуурга шуурна
Дотор би хэн нэгнийг байцаана
Хийсэн хийгээгүйг нь мэдэхгүй ч тэр буруутай,
Хэлэхдээ тэр үгээ зөөж ядан буруутан шиг цухалдана
Нүглээ наминчилж тэр өршөөл эрнэ
Нүцгэн үнэн тэр гэрээ тэжээдэг
Нүднээс асгарах нулимсаа тэр нуун арчина
Нүдрүү нь би харж эс чадна
Цонхны цаана шуурга шуурна
Дотор би дүгнэлт бичнэ
Тахир дутуу ижийг нь, талхны мөнгөө хүлээх ажилгүй эхнэрийг нь
Тэврүүлээд үнсүүлэх хоёр жоохон үрийг нь бодно.
Цаасан дээр хараар бичсэн албадлагын хэрэгсэл уншина
Цамцныхаа дээд товчийг тайллаа, өрөө халуун байна
Тэр орж ирлээ, тэгээд төлөх мөнгөний хэмжээг сонслоо
Тэвдэж, сандран гаран одлоо, би дүгнэлт бичиж байна
Цонхны цаана шуурга шуурна
Дотор би дүгнэлтээ бичиж дууслаа
Хуулийн өмнө тэр буруутай бас буруугүй
Хуулчийн дүгнэлтэд тэр буруугүй,

СҮҮЛИЙН
RSS FEED